Tuesday, March 27, 2012

20 жилийн дараа

Энэхүү блогыг Францын их зохиолч Александр Дюмагийн "20 жилийн дараа" романаас сэдэвлэн.....


Цаг хугацаа гэж хурдан байна шүү. Нэг л мэдэхэд 10 жил төгсөөд 20 жил болчихсон байна. Эмээ, өвөө болцгоохоос өмнө нь ангийн "хөвгүүд, охид" нэг уулзах нь зүйтэй юм байна. Дахиад арван жилийн дараа бол мэдээж өвөө, эмээ нар уулзана.


За хадуурах яах вэ. В бүлгийн нөхдүүдээс "зөвхөн анги ангиараа бус нийт төгсөгчидөөрөө уулзая" гэсэн санал санаачилга гаргаад анги бүрээс төлөөлөл очиход нь би тохиолдлоор таараад уулзалдсан.


Уулзалтанд:
А бүлэг. Нямсайхан
Б бүлэг. Сайхнаа
В бүлэг. Мөнх-Очир, Жавхлантөгс, Наранчимэг
Г бүлэг. Ганболд, Түвшинтөр, Буянмөнх
Д бүлэг. Алтанхуяг
гэсэн хүмүүс байсан. Бид хэд тэгээд ярилцаж байгаад дараахь зүйлс дээр тогтсон.
1. Уулзалт нь тусгайлсан хөтөлбөртэй байх ба 2012 оны 5 дугаар сарын 4-ны Баасан гаригт үдээс өмнө 36 дээр арга хэмжээ зохиох ба үдээс хойш хотоос гадагш салхинд гарч, маргааш нь буюу 5-ны үдээс хойш хотод буцаж ирснээр албан ёсны арга хэмжээ нь дуусна.
2. Сургууль дээрх арга хэмжээнд ангийн болон тухайн үед багшилж байсан багш нарыг урина.
3. Сургуульд төгсөгчдийн өмнөөс ямар нэгэн зүйл дурсгалтай зүйл хийж өгөх дээр бүгд санаа нийлсэн бөгөөд ярилцаж байгаад сургуулийн веб хуудас хийж өгье гэж ярилцсан. Энэхүү веб хуудасыг цаашид сургууль эзэмшинэ. Вебээс өөр санаа эсвэл вебийн талаарх санал бодлоо чөлөөтэй хэлээрэй.
4. Таван ангийн багш (үр хүүхэд) нарт тусгайлсан дурсгалын зүйл өгнө. Нямсайхан маань чулуугаар их сайхан зүйл урладаг бөгөөд эдгээр дурсгалын зүйлсийг өөрөө урлан бүтээхээр болсон. Бид нарын зүгээс юу бичүүлэх зэрэг дээр санал өгөх ёстой.
5. Санхүүжилтын хувьд, багцаагаар 50 орчим хүн ирэх болов уу гэж тооцоолоод нэг хүний 150 мянган төгрөг цуглуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Хамгийн эхний санхүүжилтыг Нямсайхан 200 мянган төгрөгөөр эхлүүлсэн. Хуримтлалын данс нь "Володя Буянмөнх. ХААН БАНК, 5007429527". Санхүүжилтыг 2012 оны 4 дүгээр сарын 10-наас өмнө бүрдүүлэх. Нийт санхүүжилтээс хөтөлбөр маань хамаарах тул та бүхэн хойш тавилгүй аль болох хурдан шилжүүлнэ.



No comments:

Post a Comment